Шууд Chart

Гадаад харилцааны сайд Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

2017-02-09 17:31:35

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд А.Язал эртний түүхт, найрсаг харилцаат Монгол Улсад томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, хоёр талын харилцааг бүхий л салбарт бататган хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил шинээр томилогдсон Элчин сайдад баяр хүргээд хоёр орны амжилттай хөгжиж буй иж бүрэн түншлэлийн харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.


Гадаад харилцааны сайд Туркийн Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй