Шууд Chart

ХДХВ, ДОХ-ын төсөл 2021 он хүртэл үргэлжилнэ

2017-02-10 11:06:03

Монгол Улс ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоох бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлснээс 21.5 сая долларыг ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна. Глобал сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөдөр Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ,ДОХ-ын үргэлжилэх шатны төсөл боловсруулах, Халдварт өвчинөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр /2017-2021/ хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.

Тэрбээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмээнд зарцуулж нийт хөрөнгийн 70 хувийг Глобаль сангийн сангийн санхүүжилт эзэлдэг. Санхүүжилтийн хүрээнд ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрүүл мэндийн болон бусад салбар, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор цогц байдлаар хэрэгжүүлсэнээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоож барьж чадсан гэж үзэж байгаагаа онцолсон юм.

Одоогийн хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийг ялангуяа хүн амын тодорхой бүлгийхэний дундах урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг өргөжүүлэх, бүхий л шатлалын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөтөлбөрийн хяналт-шинжилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр зарцуулж буй юм байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ХДХВ, ДОХ-ын төсөл 2021 он хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй