Шууд Chart

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа

2017-02-10 11:20:01

Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн даргын 2017 оны 04 дүгээр тушаалаар байгуулагдсан болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хурлыг эрүүл мэндийн дэд сайд бөгөөд ажлын хэсгийн ахлагч Л.Бямбасүрэн удирдан явууллаа. Энэ үеэр салбар хоорондын мэдээ мэдээллийн урсгал, тохиолдлын менежментийн тогтолцоонд суурилсан хариу хэмжээ зэрэг сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [182.160.2.xxx] 2017-02-10 12:29
Хурлыг эрүүл мэндийн дэд сайд бөгөөд ажлын хэсгийн ахлагч Л.Бямбасүрэнгээс асуух асуулт байна.--- Улаанбаатарт газар хөдлөөд бүх барилгын 30 % нурлаа бүх шугам сүлжээ 100% тасарлаа. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ ?

Бидэнтэй нэгдээрэй