Шууд Chart

Жороор олгодог эмийг даатгалд хамруулахаар хэлэлцлээ

2013-11-05 11:03:04

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Оюуны өмчийн газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлүүдтэй нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг хоёр дахь удаагаа зохион байгуулж санал солилцсон.  Энэ нээлттэй хэлэлцүүлгээс гарч байгаа санал, зөвлөмжийг нэгтгэн цаашид бодлогын бичигт баримтанд тусгах, хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, жороор олгодог эмийг даатгалд хамруулвал ямар үр дүн гарах вэ гэдгийг олон талаас нь судалж холбогдох чиглэлийг харьяа яаманд өгөхөөс гадна эмч нар жороор эм бичих нөхцөл байдалд хяналт тавих нэгдсэн системтэй болох юм.

 
Нийтэлсэн: Б.Баярт

Жороор олгодог эмийг даатгалд хамруулахаар хэлэлцлээ  
Үзсэн: 1714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй