
Эрүүл мэндийн яам, "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5" төслөөс хэрэгжиж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах ажлын хүрээнд “Нян судлалын лабораторийн био аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад төсөл хэрэгжиж байгаа 21 газрын лабораторийн эмч, лаборант нар оролцов. Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн халдварын сэргийлэлт, хяналтын асуудал хариуцсан зөвлөх, доктор Левис Томалти хүрэлцэн ирж, биоаюулгүй ажиллагааны олон улсын жишиг арга зүйг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх биоаюулгүй ажиллагааны зохистой хандлага, ур чадвар, дадлыг хангаж ажиллуулах талаар сургалт хийлээ.
Нян судлалын лабораторийн биоаюулгүй ажиллагааны сургалт боллоо | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.