Шууд Chart

Ираны ерөнхийлөгчийг дэмжлээ

2013-11-05 13:37:44

Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани барууны улс орнуудтай харилцаа холбоогоо сайжруулж, улсынхаа цөмийн хөтөлбөрийн асуудлаар харилцан тохиролцоход бэлэн гэдгээ илэрхийлж байгаа юм. Харин ажиглагчид тус улсын дээд удирдагч,барууны  улс орнуудыг эрс шүүмжлэгч Аятолла Али Хаменеийг, Хассан Роуханигийн санааг төдийлөн дэмжихгүй гэж үзэж байлаа.

 Гэтэл байдал өөрөөр эргэж,  Аятолла Али Хаменеи Хассан Роуханигийн цөмийн хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж байна гэдгээ илэрхийлсэн байна. Тэрээр 1979 оны 11 сарын 4-нд лалын хувьсгалч залуучууд Тегеран дахь АНУ-ын элчин сайдын яамыг эзэлсэн үйл явдлын ойн өдрийг угтаж илтгэл тавилаа.

Аятолла Али Хаменеи  илтгэлдээ "АНУ-ын олон улс даяар хэрэгжүүлж байгаа тагнан турших хөтөлбөрийг эрс шүүмжилж, шинэ ерөнхийлөгч Хассан Роуханигийн цөмийн хөтөлбөрийн бодлогод саад учруулах хэрэггүй бөгөөд ерөнхийлөгчийнхөө гадаад харилцаа холбоогоо сайжруулах үйл хэргийг дэмжиж байна" гэжээ. Тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан талт хэлэлцээ Пүрэв гарагт үргэлжлэх юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны ерөнхийлөгчийг дэмжлээ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй