Шууд Chart

Америк, Герман улсууд харилцан тагнахгүй байх гэрээ байгууллаа

2013-11-05 14:08:21

Америк, Герман улсууд аль аль талынхаа засгийн газар, ард иргэдээ тандаж тагнахгүй байх гэрээ байгуулахаар болсон тухай мэдээлэл Германы төв хэвлэл Франкфурт альгемайне- сонины эхний нүүрэнд нийтлэгджээ. Тус гэрээ ирэх оны эхээр хэрэгжиж эхлэх юм байна.

Ажиглагчид хоёр тал ийнхүү тохиролцож чадсан нь Германы төлөөлөгчдийн Вашингтонд хийсэн айлчлалын үр дүн гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Германы канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын зөвлөх Кристоф Хойсген тэргүүтэй төлөөлөгчид, АНУ-ын Аюулгүй байдлын агентлагийн зөвлөх Сьюзан Райс, Үндэсний тагнуулын агентлагийн дарга Жеймс Клеппер нар Вашингтонд уулзсан юм. Америкийн тагнуулын алба Германы канцлер Ангела Меркелийн утасны яриаг 10 гаруй жилийн турш сэм чагнаж байсан гэх баримт мэдээллийн улмаас  Герман, АНУ-ын хооронд хурцадмал асуудал үүссэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америк, Герман улсууд харилцан тагнахгүй байх гэрээ байгууллаа  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй