Шууд Chart

Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд орууллаа

2017-02-13 16:18:41

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн санаачилгаар эрүүл мэндийн салбарт эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг байгууллагууд уулзалт зохион байгуулж, эрдэмтдийнхээ хийсэн бүтээл, инноваци шингэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Эрдэмтдийн бүтээл нь ихэвчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл байсан бөгөөд эдгээр нь эдийн засгийн эргэлтэд орсноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжин цаашилбал үндэсний аюулгүй байдлыг ханган ажиллах нөхцөл бий болох юм.

Ийнхүү уулзалтын үр дүнд салбарын сайд анх удаа эрүүл мэндийн салбарын эрдэмтдийн хийсэн инноваци шингэсэн бүтээгдэхүүний жагсаалтыг сайдын тушаалаар батлан эдийн засгийн эргэлтэд орох нөхцлөөр хангаж өгөв.

Уулзалтад ЭМЯ-ны удирдлагууд болон эрдэм шинжилгээ, судалгаа явуулдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд, Шинжлэх ухаан технологийн сангийн удирдлагууд оролцлоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд орууллаа  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй