Шууд Chart

Япон, БНХАУ, БНСУ-ын сайд нар уулзана

2013-11-05 14:29:52

Япон, БНХАУ, БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд нар ирэх долоо хоногт Сөүл хотноо уулзахаар боллоо.

Уулзалтаар жил бүр зохион байгуулагддаг гурван талын дээд хэмжээний уулзалтыг энэ жил зохион байгуулах эсэх, түүний бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар хэлэлцэх аж. Сүүлийн үед дээрх 3 улсын харилцаа түүхийн болон газар нутгийн маргаантай асуудлаас үүдэн хөндийрөөд байгаа юм. Тиймээс гадаад хэргийн дэд сайд нар ийнхүү урьдчилж уулзахаар болсон байна.

Хэрвээ талууд шийдэлд хүрвэл гурван талт дээд хэмжээний уулзалт энэ оны сүүлээр болж магадгүй гэнэ. Ирэх Пүрэв гарагт болох уулзалтанд Япон улсын гадаад хэргийн дэд сайд Шинсүкэ Сүгияма, БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд Лю Чжэньминь, БНСУ-ын гадаад хэргийн дэд сайд Ли Кион Су нар оролцох юм. Япон улсын засгийн газар уулзалтын үеэр дэд сайд нарын хооронд тусгаарчилсан уулзалт болно гэж найдаж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, БНХАУ, БНСУ-ын сайд нар уулзана  
Үзсэн: 789 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй