
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан 14 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмж өглөө.
50 сая төгрөгний өртөг бүхий орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдэж буй уг тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга Г.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, Арвайхээр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Амартүвшин нар гардуулж өглөө.
Тус тоног төхөөрөмжинд:
- Нүдний угийн дуран
- Чихний дуран
- Зайнаас халуун хэмжигч
- Автомат даралт хэмжигч
- Амьсгал тоологч,
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
- Хүчилтөрөгчийн дэр
- Утлагын аппарат,
- Үзлэгийн ор,
- Хүлээлгийн сандал
- Хөтчийн ширээ зэрэг аппарат, тоног төхөөрөмжүүд нийлүүллээ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж өглөө | ||
Үзсэн: 761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.