Шууд Chart

Автомашины автомат зогсоол барина

2013-11-06 10:47:41

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй  таван байршилд бүрэн автомат  автозогсоол хийхээр төлөвлөжээ. Ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн II хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар автозогсоол хийхээр шийдвэрлэсэн байна. Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл, хулгай, халдлагаас урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж цаг алдахгүй, байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэж гүйцэтгэгч компаниас танилцуулж байна.  Одоогоор автозогсоол барих Хан-Уул дүүргийн энэ газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд үүний дараа барилга угсралтын ажил эхлэх аж.

 

Нийтэлсэн: Б.Баярт

Автомашины автомат зогсоол барина   
Үзсэн: 1750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй