Шууд Chart

“Ард түмэн та-Хаан” үндэсний форум маргааш эхэлнэ

2013-11-06 11:45:31

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва маргааш нийслэл хотноо зохион байгуулагдах “Ард түмэн та-Хаан” үндэсний форумын талаар мэдээлэл өглөө.

Шинэчлэлийн Засгийн газраас ард иргэдийнхээ дуу хоолойг аль болох өргөн хүрээнд сонсож, асуудлыг шуурхай  шийдвэрлэж байх, төр, засгийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй, тунгалаг болгох  чиглэлээр олон  хэлбэрийн ажил санаачлан хэрэгжүүлж байгаагийн дотор манай форум ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болдог хэмээн Шадар сайд мэдээлэлдээ онцоллоо.
Шадар сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ  болох гэж буй форумын зорилго нь бидний хөгжил, дэвшилд саад болдог сөрөг зүйлүүдийг ил тод болгож, төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэхэд оршдог.    
Энэ жилийн форум сахилга, хариуцлага” сэдвээр зохион байгуулагдана.  Сахилга хариуцлага суларснаас  чухам ямар хор хохирол нийгэмд   учирч байгааг  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах аж . Форумд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, УИХ-н Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцох юм.
Нийтэлсэн: Б.Баярт

“Ард түмэн та-Хаан” үндэсний форум маргааш эхэлнэ   
Үзсэн: 1640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй