Нийслэлийн Засаг дарга 2013 оны 11 сарын 01-ний өдөр “Иргэний оролцоотой төсөв -2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 дугаар захирамж гаргасан. Захирамжид нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлаар иргэдээс санал авах зорилгоор “Иргэний оролцоотой төсөв-2014” асуулга, хэлэлцүүлгийг 11 сарын 5-14-ний өдрүүдэд нийслэлийн хороодод зохион байгуулахыг үүрэг болгосон. Түүнчлэн тус захирамжид жил бүрийн 10 дугаар сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болгож, төсвийн талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлыг уламжлал болгохыг заажээ.
Жил бүрийн X сарыг төсвийн хэлэлцүүлгийн сар болголоо | ||
Үзсэн: 1486 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.