Шууд Chart

Уул уурхайн асуудлаар чуулна

2013-11-06 14:26:45

Өнөөдөр “Metals Mongolia-2013” чуулга уулзалтын талаар УУЯ-ны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Чуулганы санаачлагч, Гложекс Холдинг ХХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Наранбаатар, Чуулганы ерөнхий нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар мэдээлэл хийлээ.
 
Уул уурхайн металлургийн салбарын чиг хандлагыг тодорхойлдог, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Metals Mongolia-2013”  энэ сарын 8-нд "Туушин" зочид буудлын хурлын танхимд болно. Чуулга уулзалтын онцлог нь төр засаг, хөрөнгө оруулагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл энэхүү салбарын хөгжил, бодлого, дэд бүтэц, удахгүй хэрэгжүүлэх төсөл, алт, зэс, төмөр зэрэг хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, энэхүү салбар улсын эдийн засгийг хэрхэн эргэлтэд оруулах зэрэг чухал асуудлын талаар хэлэлцэнэ. Энэ удаагийн чуулганд 300 гаруй хүн оролцох бөгөөд  шинэчлэлийн Засгийн газрын зүгээс хуралд ихээхэн ач холбогдол өгч байна.
 
Чуулган уул уурхай, металлургийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алтны салбар, зэсийн салбар, хар төмөрлөгийн салбар гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагдаж явагдана. 
 

 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Уул уурхайн асуудлаар чуулна   
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-06 21:51
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРАЛ ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА

Бидэнтэй нэгдээрэй