Эмч, багш нар энэ сарын 8-ны 13-17 цагийн хооронд Чингис хааны төв талбайд жагсаал хийхээ мэдэгдлээ. Учир нь УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэвэр нэмэгдүүлэхээр 200 тэрбум төгрөг тусгасныг хэтэрхий бага гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн МҮЭХ-оос ирэх онд цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр, нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийг өнгөрөгч сарын 23-наас хийж эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Урьд нь улсын гурван талт хэлэцээрийг эхлүүлэх, хэлэлцээр үр дүнд хүрээгүй тохиолдолд хамтын тэмцлийн бүхий л хэлбэрээр тэмцэхээ мэдэгдээд байсан юм.
Эмч, багш нар Баасан гарагт жагсана | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.