Шууд Chart

Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх санал дэмжигдлээ

2013-11-07 09:39:33

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэцүүлгээр МАН-ын бүлгээс гаргасан ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх санал дэмжигдлээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Хэрэв дээрх санал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг хүлээвэл ирэх онд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх боломжтой аж.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх санал дэмжигдлээ   
Үзсэн: 2217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй