Шууд Chart

Эрчим хүч хэмнэх хуулийн төсөл өргөн барина

2013-11-07 11:05:10

Эрчим хүчний Сайдын зөвлөл 11 сарын 5-ны өдөр хуралдаж “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийн тухай, Эрчим хүчний судалгааны институт байгуулах тухай, Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгаан хангамжийн асуудлыг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. “Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл”-ийг сайдын зөвлөлийн гишүүд зарчмын хувьд дэмжиж, хуулийн үзэл баримтлалын хүрээнд эрх үүргийн харьцааг зохистой хэмжээнд тавих, хуулиа дагаж гарах дүрэм журмын тоог цөөлөх, гол гол яамдаас саналыг нь авч тусгах гэх мэт үүргийг ажлын хэсэгт өгч, хуулийн төслийг эцэслэн найруулж  Засгийн газарт өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа.

Хуралдаанд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.
T

 

Нийтэлсэн: Б.Баярт

Эрчим хүч хэмнэх хуулийн төсөл өргөн барина   
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй