Шууд Chart

“Миний дуунууд-2013” тоглолт өнөөдөр болно

2013-11-07 11:16:16

Жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн Хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын “Миний дуунууд-2013” тоглолт өнөөдөр “UB палас”-ын концертын их танхимд болно.

 Гурван өдөр тоглох "Миний дуунууд" тоглолтонд монголын рок, попын  үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид оролцдогоороо онцлог юм.

Энэ удаагийн “Миний дуунууд-2013” тоглолтонд Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ  Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, “Харанга хамтлаг”-ийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хурд”, "Камертон", "Номин талст", "Sweetymotion", "3 охин", “Мотив” зэрэг хамтлагууд, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч  Б.Чинбат, дуучин Б.Амархүү, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, Э.Агиймаа, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, П.Өнөржаргал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Ө.Уянга, МУГЖ У.Уранчимэг, “Universe Best Songs 2009, 2010, 2011, 2012”  уралдааны шилдэг оролцогчид, ҮДБЭЧ, ХБК-ийн Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож ая дуугаа өргөх юм.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Миний дуунууд-2013” тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй