УИХ-ын дэд дарга Л.Цог Эрхүү хотын Хууль зүйн дээд сургуулийн доктор, профессор багш А.И, Хаснутдинов, В.В.Онохова нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Эрхүүгийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийн багш болох эдгээр буурлууд олон монгол шавь нь амжилттай сайн яваад, тэр дундаа УИХ-ын дэд дарга Л.Цогийн багш байснаараа бахархаж байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын үеэр Л.Цог оюутан цаг, Хуулийн факультетийн багш нарынхаа тухай дурсаж, хуульчийн мэргэжлийг өндөр түвшинд зааж, сургасан хоёр багштайгаа уулзасандаа баяртай байгаагаа хэлжээ.
Доктор, профессор Хаснутдинов иргэний хуулийн чиглэлээр, Онохова үндсэн хуулийн захиргааны хэргээр мэргэшсэн хуульчид юм байна.
Л.Цог эрдэмтэн багш нартай уулзлаа | ||
Үзсэн: 1661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.