Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. ЭМЯ-наас элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж байна.
Эхний ээлжинд хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүсийг шинжилгээнд хамруулах бөгөөд санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар архидалттай тэмцэх үндэсний хоёр дахь хөтөлбөрийг боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барьжээ. Энэ талаар гүйцэтгэх засаглалын тэгүүн “Засгийн газар архидалтын эсрэг санаачлагыг бүх талаар дэмжинэ. Амралт, чөлөөт цагаа архигүйгээр өнгөрүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийж байна. Жишээ нь, Богд уул руу аялах таван маршрут гаргасан“ гэж ярилаа.
Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 3766 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.