Шууд Chart

Ерөнхий сайдын ивээл дор программ хангамжийн чуулган болно

2013-11-08 15:09:02

Энэ сарын 11-нд Ерөнхий сайдын ивээл дор Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг “Бэст Вестерн Премьер Туушин”зочид буудалд зохион байгуулна.  Энэ удаагийн чуулга уулзалт анхны гэдгээрээ онцлогтой бөгөөд “Монгол Ухаан- Монгол брэнд” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Чуулганы эрхэм зорилго нь Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход оршино.
 
Чуулганы ерөнхий зохион байгуулагч: Монгол улсын Засгийн Газар, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар 
Хамтран зохион байгуулагчид: Мэдээллийн технологийн консерциум, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Масс Медиа.
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ерөнхий сайдын ивээл дор программ хангамжийн чуулган болно   
Үзсэн: 2371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй