Шууд Chart

Дэлбэрэлтийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзлээ

2013-11-08 16:43:36

Өчигдөр өглөө БНХАУ-ын Шаньси мужийн намын байрны урд гарсан дэлбэрэлтийг нам засаг, орон нутгийн засаг захиргааны эсрэг сэдэлтэй хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж албаныхан хэлсэн ч эзэн холбогдогчийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Тяньаньмэнийн талбай дээр гарсан ослын талаар дотоодын хэвлэл мэдээлэхийг хориглосон. Харин энэ удаагийн хэргийн талаарх дүрс бичлэг, гэрэл зураг, бусад мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст байршуулахыг дээд захиргаанаас зөвшөөрч, ямар нэг хязгаарлалт тавиагүй гэдгийг NHK  онцолж байна. Нэг хүний аминд хүрч, ойролцоох автомашинуудыг сүйтгэсэн дэлбэрэх төхөөрөмжийг гэртээ гар аргаар үйлдвэрлэсэн болохыг албаныхан тогтоожээ.  Энэ Бямба гарагт эхлэх намын бага хуралтай холбоотойгоор ийм хэрэг дахин  үйлдэгдэж болзошгүй учир харуул хамгаалалтаа дээд зэргээр нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлбэрэлтийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзлээ  
Үзсэн: 2553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2013-11-08 20:37
Hohi chin hujaa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-11-08 19:25
Komunist hyatad zadrah heregtei shuu deee?

Бидэнтэй нэгдээрэй