Шууд Chart

Сүрьеэгийн тархалтын судалгааг хийнэ

2013-11-08 16:39:49

ЭМЯ, “Глобаль” сантай хамтран 2013-2015 онд “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г хийхээр төлөвлөсөн. Судалгаагаар 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж оношлох аж. Судалгаанд нийслэлийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 500 хүнийг хамруулах гэнэ.
 
Дашрамд дуулгахад,  ХӨСҮТ, Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон тус дүүргийн VIII хороо, “Уясах” өрхийн эмнэлэгтэй хамтран урьдчилсан судалгааг өнгөрөгч сард хийж сэжигтэй 101 иргэнээс  сорьцын шинжилгээ авч, хоёр тохиолдлыг хяналтад оруулсан байна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Сүрьеэгийн тархалтын судалгааг хийнэ   
Үзсэн: 2040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй