Япон улс хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 2020 он гэхэд 3,8 хувиар бууруулах зорилт тавьжээ. Энэ нь өмнөх засгийн газрын амлалтаас хамаагүй бага үзүүлэлт юм. 2009 онд Ардчилсан нам засгийн эрхэнд байх үед хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 2020 гэхэд 1990 оныхоос 25 хувиар бууруулна гэсэн зорилт тавьж байсан. Гэтэл 2011 оны цунамигийн гамшгаас үүдэн тус улсын цөмийн цахилгаан станцууд бүгд үүдээ барьсан энэ үед хүлэмжийн хийг 25 хувиар бууруулах боломжгүй гэж Шинзо Абэгийн засгийн газар үзэж байна. Тэд 3,8 хувиар бууруулах шинэчилсэн зорилтоо ирэх Даваа гарагт Польш улсад эхлэх НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хурлын үеэр танилцуулах юм байна. Одоогийн байдлаар Япон улсын хувьд 1990 оноос хойш хүлэмжийн хийн ялгаруулалт 3 хувиар нэмэгдсэн байна. Цөмийн цахилгаан станцаас эрчим хүч гаргаж авахгүйгээр 3,8 хувиар бууруулна гэдэг эргэлзээтэй асуудал гэж албаныхан тайлбарлажээ.
| Япон улс хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг бууруулах зорилт тавилаа | ||
| Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.