Шууд Chart

Ясир Арафатыг хордуулсан байжээ

2013-11-08 17:17:39

Палестиний эрх баригчид Ясир Арафатын үхлийн шалтгааныг тогтоолгохоор Шведийн шүүх эмнэлгийн шинжээч нарт хандсаны дагуу өнгөрсөн жил түүний цогцосоос дээж авахад  полони хэмээх цацраг идэвхит химийн бодисоор хордуулсан болохыг нь тогтоожээ. Катар дахь Аль-Жазира телевизийн мэдээлснээр түүний бие дэх хорт бодисын түвшин хэвийн хэмжээнээс даруй 18 дахин их аж.  Палестиний удирдагч Ясир Арафат 2004 онд өвчний улмаас таалал төгслөө гэж байсан ч үүний цаана учир битүүлэг хэрэг байгаа гэх сэжиг олонд төрсөн. Түүний гэргий Видов Суха Арафат нөхрийх нь үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчдийн багийн дүгнэлтэд итгэж байгаа бөгөөд үүний цаана чухам юу нуугдаж байгаа үнэн мөнийг олж өгөхийг хууль хяналтын байгууллагынханд уриаллаа. Харин тус улсын эрх баригчид одоогийн байдлаар энэ хэрэгтэй холбоотой албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Полони хэмээх хорт бодисоор бусдын амийг хөнөөсөн хэрэг 2006 онд Лондонд гарч байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ясир Арафатыг хордуулсан байжээ  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй