Цахим сүлжээний томоохон төлөөлөгч Твиттер компани Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нэг бүрээ 26 ам.доллароор үнэлжээ. Ингэснээр тус компани хөрөнгийн зах зээл дээрээс 1,8 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой. Твиттерийн хувьцаа нэг бүрийн нэрлэсэн үнэ 23-25 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж өмнө нь мэдэгдэж байсан ч ийнхүү нэмэгдүүллээ. Тус компанийн гуравдугаар улирлын алдагдал өссөн учир түүнийгээ нөхөх гэсэн оролдлого байж болзошгүй гэж ажиллагчид үзлээ. Энэ оны эхний зургаан сард нийт хөрөнгийн хэмжээ нь 122-оос 254 саяд хүрсэн буюу хоёр дахин өссөн байна. Мөн хэрэглэгчдийн тоо нь 240 саяд хүрчээ. Энэ нь Фэйсбүүкийн хэрэглэгчдийн тоотой харьцуулахад хамаагүй бага үзүүлэлт юм. Гэсэн ч Твиттерийн TWTR нэртэйгээр Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа хувьцааны үнэ одоогийхоос өсөх хандлагатай гэж шинжээчид үзэж байна.
| Твиттер компани хувьцааныхаа үнийг нэмлээ | ||
| Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.