Шууд Chart

Дэлхийн хамгийн анхны усан онгоцны нүхэн гарц...

2017-04-11 16:47:34

Автомашины хурдны замын хамгийн урт нүхэн гарц Швейцари улсад нээгдсэн тухай, дэлхийн хамгийн урт нүхэн гарц Түвдэд баригдаж байгаа тухай, мөн хамгийн урт галт тэрэгний нүхэн гарцуудын тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ удаад, дэлхийн хамгийн хамгийн анхны усан онгоцны нүхэн гарцын тухай мэдээллийг одоо хүргэе.

Норвеги улс дэлхийн хамгийн анхны хөлөг онгоцны нүхэн гарц барих төлөвлөгөөгөө олон нийтэд танилцууллаа. Нийтдээ 1,7 км урттай, 35,9 метрийн өргөнтэй баригдах энэхүү нүхэн гарц нь ачаа болон зорчигч тээврийн хөлөг онгоц гарч өнгөрөх зориулалтай гэнэ.

Скандинавын далайн эргийн маш аюултай хэсгийг дайрч өнгөрөхөөс зайлсхийж, Норвегийн хамгийн хойгийн хамгийн нарийн хэсгийг дамжин өнгөрөх энэхүү гарц нь шууд дамжин өнгөрөхөөс гадна далайн шуурганы үед хоргодож, цаг агаарын таагүй нөхцөл байдлыг өнгөрөхийг хүлээх зэрэг аюулгүй талыг илүүтэй хангасан байхаар төлөвлөгдөж байгаа юм. Учир нь, тус бүс нутагт жилийн 106 хүртэл хоногт нь далайн шуургатай, байдаг аж.

Энэхүү нүхэн гарцыг барьж байгуулах ажлыг ирэх 2018 онд эхлүүлж, 2023 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Түүнээс гадна, уулыг нүхэлж хийх учраас, тэсэлгээ хийж, ойролцоогоор 8 сая тонн чулууг зөөвөрлөх болж байгаа. Дэлхийн бусад улс оронд жижиг оврын нүхэн сувгууд байдаг хэдий ч энэхүү байгууламжийн хамгийн том давуу тал бол, 16 мянга хүртэлх тонн жинтэй хөлөг онгоц, мөн зорчигч тээврийн томоохон онгоц саадгүй зорчих боломжтой болох юм. Мөн төслийн багийн тооцоолж байгаагаар, энэхүү нүхэн гарцаар 1 цагт л гэхэд 5 хөлөг онгоц нэвтрэх боломжтой. Түүнчлэн, 2 хөлөг онгоц өөд өөдөөсөө тулах аливаа эрсдлийг урьдаас тооцоолон, хөлөг онгоцууд үүгээр дайрч өнгөрөх гэрлэн дохиог мөн суурилуулах гэнэ.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хамгийн анхны усан онгоцны нүхэн гарц...  
Үзсэн: 4095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-12 09:23
Сонирхолтой байна

Бидэнтэй нэгдээрэй