Шууд Chart

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2017-04-16 10:08:56

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин-ыг хүлээн авч уулзан хоёр улсын эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хоёр улсын эрүүл мэндийн салбар хооронд халдварт өвчин, урьдчилан сэргийлэлт, анхан шатны тусламж үйлчилгээ эх, хүүхдийн эрүүл мэнд,  уламжлалт анагаах ухаан  анагаах ухааны сургалт болон эрдэм шинжилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй.



Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатай, ялангуяа эрүүл мэндийн салбарт 1991 оноос эхлэн хамтын ажиллагааны хэлэлцээр, төлөвлөгөөг 4 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллаж, Эрүүл мэндийн сайд нар харилцан айлчлал хийн, саналаа солилцсоор ирсэн гэдгийг дурдав. Тэрээр цааш хэлэхдээ, хоёр улсын ЭМЯ-д хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан уг төлөвлөгөөг шинэчлэн байгуулах саналыг боловсруулан ГХЯ-д хүргүүлсэн байгаа гэв.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын ЗГ-аас МУ-ын ЗГ-т олгож буй буцалтгүй тусламжийн тодорхой хувь болох 50 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулах болсонд баяртай байгаагаа дуулгалаа.



Элчин сайд ноён Син Хаймин анх удаа МУ-ын ЭМЯ дээр ирж байгаадаа талархалтай байна. Манай улсаас үзүүлж буй тусламж нь МУ-ын эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийг сайжруулах, ард иргэдэд бодитой хувь нэмэр болно гэж итгэж байгаа. Цаашид хоёр улсын ЭМЯ-д хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санамж бичгийг баталгаажуулах ажлыг эрчимжүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй