![](/uploads/201311/news/thumb/cbffe025ca8d6aabf9e8cb98b0f09523_x3.gif)
62 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Ертөнцийн Мисс” тэмцээн ОХУ-ын Москва хотноо 11 сарын 9-нд ялагчаа тодрууллаа. Тэмцээнд 86 орны гоо бүсгүй өрсөлдөж Венесуэлийн Мариа Габрэла Ислэр хэмээх 25 настай гоо бүсгүй 120 мянган долларын үнэтэй титмийн эзэмшигчээр тодорлоо. Харин удаах байранд Испаний гоо бүсгүй 23 настай Патрисия Родригес, гуравдугаар байранд Эквадорын сайхан бүсгүй 22 настай Констанца Баес нар орсон байна.
Венесуэлийн бүсгүй ертөнцийн миссээр тодорлоо | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.