Шууд Chart

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав

2017-04-18 11:57:09

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангах үүднээс Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ЭМЯ-ны харьяа нийслэлийн болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав   
Үзсэн: 1002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй