Шууд Chart

Нийслэлийн төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна

2013-11-11 12:55:11

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын өрх бүрээс санал авч, хэлэлцүүлэх ажил үргэлжилж 152 хорооны өрх бүрт тарааж, бөглөсөн саналын хуудсыг цуглуулан, автомат машинаар уншууллаа. "Иргэний оролцоотой төсөв-2014" хэлэлцүүлгийг зохион байгуулах удирдамжийн дагуу саналын хуудсыг хороод бүрээс хувь тэнцүүлж 20 хувийг нь түүвэрлэн  дүнг нэгтгэх бөгөөд хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн жагсаана. Хэлэлцүүгийг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн мэдээгээр 152 хорооноос  64 052  /20%/ санал асуулгын хуудас ирж автомат машинд уншуулснаас 58 394 санал асуулгын хуудасны дүн гарчээ. Харин 1.6% нь буюу 5 118 хуудас хүчингүй болсон байна. Саналын хуудсыг гэр хорооллын өрх, орон сууцны өрх гэсэн 2 хувилбартайгаар тарааснаас 41 хувь нь цэцэрлэг барих саналыг сонгожээ. Мөн гэр хорооллын өрхийн 40,9 хувь нь цэвэр бохир усан хангамж, орон сууцны өрхийн 40,1 хувь нь нэгдсэн граж, авто зогсоолтой болох шаардалгатай гэж үзэн саналаа өгсөн байна. Түүнчлэн тохижилтын чиглэлээр саналаа өгсөн гэр хорооллын өрхийн 45,5 хувь нь гэрэлтүүлэг, орон сууцын өрхийн 44,1 хувь нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн санал өгчээ. Удирдамжийн дагуу иргэдийн өгсөн саналаас хамгийн олон санал авсан ажлуудыг эрэмбэлэн жагсааж, хороо бүр дээр “Иргэний оролцоотой төсөв-2014” шууд хэлэлцүүлэгийг зохион байгуулж байна. 11 сарын 11, 12-ны өдрүүдэд нийслэлийн хороодод хэлэлцүүлэг өрнөж, өрх бүрээс ирсэн саналыг хэлэлцэн хамгийн олон санал авсан бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд оруулах юм.  

Нийтэлсэн: Б.Баярт

Нийслэлийн төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна   
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй