Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарын анхдугаар чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн талаар баримталж байгаа бодлого болон цаашид энэ салбарт авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Өнөөдөр мэдээллийн технологи, програм хангамж үйлдвэрлэлийн салбарын хөгжил нь төр засгийн үйл ажиллагааны чанар, бизнесийн хурд, хүн бүрийн ажил амьдралын амжилтын салшгүй хэсэг болсныг Ерөнхий сайд хэлээд програм хангамж үйлдвэрлэгчид тус тусдаа жижиг төслүүдийн хооронд амь зуудаг цагийг төгсгөж, хамтдаа шинэ менежмент, нэг шийдэлтэйгээр шинэ баялгийг бүтээх хамтын хүчийг гаргах цаг болсон гэлээ.
Н.Алтанхуяг: Оюуны өмч бүтээгчид патентаа тавиад зээл авдаг нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй | ||
Үзсэн: 2575 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.