Шууд Chart

Хэрэглээний боловсрол Монголд

2013-11-11 14:11:33

Монголд ОУ-ын хэрэглээний боловсролын төв нээгдсэнтэй холбогдуулан  өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд тус төвийн захирал н.Нарантуяа, Тусгаар улсуудын хэрэглээний боловсролын салбарын ерөнхийлөгч Екатарина Коморова,  Хэрэглээний боловсролын Эйебл загварын захирал Денис Бядров нар оролцлоо.
 
Монголын хэрэглээний боловсролын төв энэ сарын 9-нд албан ёсны үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ямар ч насны хүн хамрагдах боломжтой гэнэ. Та уг төвд ирснээр сурах арга барилыг сурах боломжтой гэнэ. БШУЯ-ны зүгээс хэрэглээний сургалтын арга технологи хүүхэд бүрийг хөгжүүлнэ гэдэг дээр санал нэгдсэн байна. Түүнчлэн тус яамны захиалгаар 11000 гаруй хүнд лекц уншжээ.
 
Монголын хэрэглээний боловсролын төвтэй холбогдох утас: 99473389
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хэрэглээний боловсрол Монголд  
Үзсэн: 1583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй