Шууд Chart

2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ

2013-11-11 14:18:59

Энэ сарын 8-ны өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 4 дүгээр хуралдааныг 11 сарын 14-ний өдөр хуралдуулж, хуралдаанаар Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр тогтоол гаргалаа.  УИХ-ын намрын чуулганы 2013 оны 10 дугаар сарын 25– ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан бөгөөд үүний дагуу нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулахаар болж байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй