![](/uploads/201704/news/thumb/1b253590e9f2c88811cf4b237b89b9ff_x3.jpg)
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Душан Беллаг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Элчин сайд Д.Белла машин үйлдвэрлэл, электроник, инженерчлэл, төмөр зам зэрэг Словак Улсад өндөр хөгжсөн аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаад Монгол, Словакын Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах саналаа илэрхийлэв.
Дэд сайд Б.Батцэцэг Словакийн Засгийн газарт Монгол оюутнуудыг тэтгэлэгт хамруулж байгаад нь талархал илэрхийлж, цаашид хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Душан Беллаг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.