Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Шведийн Вант Улсын Элчин сайд Анна Линдстэдийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Шведийн харилцаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Дэд сайд Б.Батцэцэг цөлжилттэй тэмцэх, хуурай уур амьсгалд тохирсон ойн мод үржүүлгийн асуудлаар хамтарсан судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, Шведэд оршин сууж буй 5000 гаруй Монгол иргэдэд соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад зориулсан “Соёлын төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн албан, дипломат паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулах хүсэлтээ бататган илэрхийлэв.
Шведийн Вант Улсаас Монгол Улсад Суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.