Шууд Chart

Нийслэлд 100 насны 76232 иргэн байна

2013-11-12 10:59:49

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ.  Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийслэлийн нийт хүн амын  580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй бөгөөд насны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд 320354, 15-44 насны 651613, 45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны 27 иргэн байгаа аж.

Өнгөрөгч онд 5699 хос шинээр гэр бүл болж, 821 хос гэрлэлтээ цуцлуулсан бол шинээр 33324 хүүхэд мэндэлсэн байна.

Улаанбаатар хотод 317131 өрх амьдарч байгаагаас 23826 нь өрх толгойлсон эмэгтэй  байна.

 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нийслэлд 100 насны 76232 иргэн байна   
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй