Шууд Chart

Иран улс олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр байгууллаа

2013-11-12 15:05:59

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано, Иран улсын цөмийн эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Сэлехи нар Тегеранд уулзаж, амжилттай хэлэлцээр байгуулж чадлаа. Хэлэлцээр ёсоор, Иран улс олон улсын шинжээчдийг эх орондоо нэвтрүүлж, судалгаа шинжилгээний ажил хийхийг нь зөвшөөрөх аж. Эдгээр шинжээчид Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэж болзошгүй гэх газруудад хүрч ажиллах төдийгүй ураны баяжмал боловсруулдаг уурхайнуудад нэвтрэхийг нь хүртэл зөвшөөрсөн байна. Тус улс ураны баяжмалын 20 хувийн нөөцтэй бөгөөд энэ нь цөмийн цэнэгт хошуу үйлдвэрлэхэд хангалттай хүрэлцэх учир цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэх баталгаа байхгүй гэж  үзэж байна. Мөн Парчин, Тегеран дахь цэргийн зэвсгийн үйлдвэрүүдтэй танилцах тухай ч дурьджээ. Энэхүү хэлэлцээр нь дараагийн 3 сараас эхлэн хэрэгжих юм байна. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкия Амано энэхүү хэлэлцээрийг Иран улс олон улстай нээлттэй харилцах том алхам гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улс олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр байгууллаа   
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй