Шууд Chart

Хайиан шуургад 9 сая 600 мянган хүн өртөөд байна

2013-11-12 15:17:23

Өнгөрсөн Баасан гарагт Филиппинийг дайран өнгөрч Хятадын өмнөд хэсгийг чиглэсэн Хайиан шуурганд өртөж, сүйдсэн газруудад илгээх тусламжийн бараа, хүнс хүрэлцээ муутай байгаа аж. Өвчтнүүдийг ойролцоох эмнэлэг рүү тээвэрлэх унаа эм тариа, цэвэр ус, хоол хүнс,  хүрэлцээгүй байгааг иргэд ярьж байна. Тус улсын засгийн газрын мэдээлснээр Хайиан шуурганд нийт 9 сая 600 мянган хүн өртөж 255 хүн амиа алджээ.  Халуун бүсийн орнуудад нүүрлэдэг далайн хар шуурганы нэг болох хайиан шуурга их хэмжээний усархаг аадар бороо, хүчтэй хуй салхийг дэгдээж байшин барилга, холбоо харилцаа, зам тээврийг сүйтгээд байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар энэ долоо хоногийн сүүлээр Филиппиний зүүн хэсгийг мөн ийм төрлийн гамшиг дайрч болзошгүй тул тус улсын засгийн газраас онцгой сэрэмжлүүлэг хүргүүлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хайиан шуургад 9 сая 600 мянган хүн өртөөд байна  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй