Японы засгийн газар болон Фүкүшима Даичи цөмийн байгууламжийн ажилчид тус байгууламжийг борооны уснаас хамгаалах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргалаа. Өчигдөр Фүкүшима нутагт болсон төлөөлөгчдийн уулзалтын үеэр Япон үйлдвэрийн яамны дэд сайд Казуёоши Акаба “Өнгөрсөн сард тохиосон олон удаагийн хар шуурга, аадар борооноос үүдэн борооны ус Фүкүшима Даичи цөмийн байгууламж руу нэвтэрч, цацраг идэвхит бодисоор их хэмжээний бохирлогдсон ус гадагш алдагдахад хүргэлээ” гэдгийг онцолжээ. Тиймээс дахиж ийм байдал гаргахгүйн тулд бохирлогдсон усны агуулах дээр бохир усны хоолой байрлуулж, түүгээрээ борооны усыг зайлуулах аргыг хэрэглэхээр болжээ. Ирэх оны 3 сар гэхэд энэ ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр борооны усны 60 хувийг байгууламж руу нэвтрүүлэхгүйгээр гадагш урсгаж чадна гэж тооцоолжээ.
| Фүкүшима Даичиг борооны уснаас хамгаалах хэрэгтэй | ||
| Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.