НИТХ-аас 2012 оны 8 дугаар сарын 22-нд хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоосон хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдэд 07:00-22:00 цагийн хороонд улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Харин Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг хэсгийн хуралдаанаар энэ онд хийх зам засварын ажил дууссан, хэд хэдэн уулзвар, зам шинээр барьж, өргөтгөн хөдөлгөөнийг нээсэн учраас хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авахаар боллоо.
“Хүйтний улиралтай холбогдуулан дугаарын хязгаарлалтгүй болохыг Та дэмжиж байна уу?” гэсэн асуулгыг 2013 оны 11 дүгээр сарын13-наас эхлэн 48 цагийн хугацаанд НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn, сайтуудаар авах юм. Мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан 11 сарын 13-ны 09:00 цагаас 14-ны 21:00 цагийн хугацаанд мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр санал авна. Иргэдийн өгсөн саналыг үндэслэн дугаарын хязгаарлалтгүй болох талаар албан ёсны шийдвэр гарах юм байна.
Дугаарын хязгаарлалтгүй болох талаар саналаа өгөөрэй | ||
Үзсэн: 2362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.