Шууд Chart

Шаардлага хангасан оюутан үндэсний тэтгэлэг авна

2013-11-12 16:18:50

Өнөөдөр Төсвийн байнгын хороо Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах”  хуулийн төслийг хэлэлцэж дууслаа.
Хэлэлцүүлгээр заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014 -2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлэг олгоно.
Цаашид үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчдад тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураахаар дэмжигдлээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Шаардлага хангасан оюутан үндэсний тэтгэлэг авна   
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй