Шууд Chart

ХБНГУ-д визгүй зорчино

2013-11-12 16:56:13

Энэ сарын 18-наас цахим  дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигч 6 сарын хугацаанд 90 хүртэл хоног, өөрөөр хэлбэл бүтэн жилд 180 хүртэл хоног ХБНГУ-ын нутаг дэвсгэрт визгүй зорчих боломжтой юм.
 
Монгол Улсын цахим дипломат паспорт эзэмшигч иргэн дурдсан хэлэлцээрийн дагуу гагцхүү ХБНГУ-д визгүй зорчих эрхтэй бөгөөд Шенгений бүсийн бусад орны нутаг дэвсгэрт тухайн улсын, эсхүл Шенгений зохих визгүйгээр нэвтрэх эрхгүй юм. Харин Монгол Улстай дипломат болон албан паспортой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр байгуулсан Польш, Чех, Словак, Унгар улсад ХБНГУ-ын нутаг дэвсгэрээс /мөн эдгээр орны нутаг дэвсгэрээс ХБНГУ-руу/ шууд зорчих эрхтэй.
 
 
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

ХБНГУ-д визгүй зорчино  
Үзсэн: 1544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй