Шууд Chart

Улс орнууд зөвшилцөлд хүрэхэд ойртжээ

2013-11-12 17:02:47

Их Британийн Ерөнхий сайд Виллиам Хэг Иран болон барууны улс орнууд Ираны уран баяжмалын хөтөлбөрийг хязгаарлах тухай түр зөвшилцөлд хүрэхэд ойртсон тухай өчигдөр тус улсын төлөөлөгчдийн танхимд үг хэлэх үеэрээ онцолжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Женевт болсон зургаан талт уулзалтад улсаа төлөөлөн оролцсон юм. Барууны улс орнуудын зүгээс Иран улсыг уран баяжмалын нөөцөө ашиглан зэвсэг үйлдвэрлэж болзошгүй гэж болгоомжилж байна. Харин Иран улс эдгээр улс орнуудын зүгээс тус улсад тавьсан эдийн засгийн хоригийг зөөлрүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Гурван өдөр үргэлжилсэн уулзалт тодорхой шийдэлд хүрч, талууд хэлэлцээр байгуулж чадалгүйгээр өндөрлөсөн ч дараагийн уулзалтаар энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл дэвшилттэй алхмуудыг хийж чадсан гэдгээ илэрхийллээ.  Дараагийн уулзалт хэлэлцээ энэ сарын 20-нд эхлэхээр товлогджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улс орнууд зөвшилцөлд хүрэхэд ойртжээ  
Үзсэн: 828 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй