Шууд Chart

Путин Вьетнамд айлчилж байна

2013-11-12 17:14:53

Өнөө өглөө Вьетнамын Ханой хотын олон улсын нисэх онгоцны буудалд  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад албаны хүмүүсийг угтан авах ёслолын ажиллагаа боллоо. Дараа нь Вьетнам улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг түүнийг Ерөнхийлөгчийн ордноо хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Путин айлчлалынхаа хүрээнд тус улсын ерөнхий сайд Нгуен Тан Зунг болон Комунист намын дарга Нгуен Пху Трун нартай уулзахаар төлөвлөжээ. Путин Вьетнам улсад гурав дахь удаагаа айлчилж буй нь энэ юм.  Тэрбээр энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны батлан хамгаалах хүчин, эрчим хүч, газрын тос, байгалийн хийн орд газруудын хайгуулын салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх асуудлыг хөндөх юм. Мөн Вьетнам улс болон Гаалийн холбооны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг зорьж байна. Гаалийн холбоонд Казакстан, Беларус, ОХУ багтдаг бөгөөд чөлөөт худалдааны гэрээ байгуулснаар ирэх зургаан жилд хоёр улсын хоорондох худалдааны эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж чадна гэж тооцож байна. Айлчлал өнөөдөр орой өндөрлөнө.

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Путин Вьетнамд айлчилж байна  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй