Шууд Chart

Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа

2013-11-13 09:11:57

Гадаад Харилцааны сайд Л.Болд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн Төв Ази, Монгол Улсыг хамаарагч тусгай төлөөлөгч бөгөөд ЕАБХАБ дахь Францын төлөөлөгчдийн гишүүн Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Тьерри Мариани Монгол Улсыг ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн болсонд баяр хүргэж хоёр талын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Сайд Л.Болд Монгол Улс ЕАБХАБ-ын үйл ажиллагаанд ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллахаар эрмэлзэж буйг илэрхийлэв. Ялангуяа эдийн засаг, байгаль орчин, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөнгөвчлөх, хилийн худалдааг хөгжүүлэх болон хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай тэмдэглэлээ. Мөн УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын парламентын бүлэг, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хамтран хэрэгжүүлэх боломж бүхий төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд ирэх сард Украйн Улсад болох  ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн ээлжит чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд оролцох болсныг мэдэгдэж, бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Тьерри Мариани нь 11 сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж ардчилал ба аюулгүй байдлын асуудлууд, Хүний эрхийн асуудлаарх хэд хэдэн уулзалтад орсон байна.

Тьерри Марианиг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй