Шууд Chart

Эмэгтэйчүүдэд ээлгүй орон

2013-11-13 09:47:08

Ройтер агентлагийн "Tomson Reuters Foundation" хандивын сангийн мэргэжилтнүүдийн жендерийн тэгш эрхийн асуудлаар явуулсан судалгаагаар  Египет эмэгтэйчүүдэд хамгийн ээлгүй орноор тодорчээ.

Судалгаанд 22 орны эмэгтэйг хамруулсан байна. Ингэхдээ эмэгтэйчүүдийн хүчирхийллийн түвшин, улс төрд оролцох боломж, боловсрол болон хөрөнгө эзэмших эрх зэргийг харгалзан үзжээ. Үүний үр дүнд улс төрийн хямралаас үүдэлтэй ард түмний бослогын үеэр Египетэд эмэгтэйчүүд  хүчирхийлэлд их өртдөг болох нь тогтоогдсон байна.
Харин дараа нь Ирак, Саудын Арав болон Сири улс оржээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Эмэгтэйчүүдэд ээлгүй орон   
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй