Шууд Chart

Гаалийн байгууллага 251,5 сая төгрөгний татвар нөхөн төлүүлжээ

2013-11-13 10:55:15

Гаалийн байгууллага 2013 оны эхний 10 дугаар сарын байдлаар нийт захиргааны 2371 зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 100 зөрчил илрүүлэн хянан шийдвэрлэсэн байна.
 
 Үүнд: Улаанбаатар хот дахь Гаалийн газар захиргааны 836, эрүүгийн шинжтэй зөрчил 26, Замын-Үүд дэх Гаалийн газар захиргааны 634, эрүүгийн шинжтэй 40 зөрчил илрүүлэн таслан зогсоосон байна. Гаалийн байгууллага зөрчилд холбогдсон нийт  41,6 сая төгрөгний бараа хураан авч улсын орлого болгожээ.  Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нийт 368,2 сая  төгрөгний торгууль ногдуулснаас  Улаанбаатар хот дахь Гаалийн газар 173,0 сая төгрөгийн торгууль, Замын-Үүд дэх Гаалийн газар 141,9 сая төгрөгний торгууль ногдуулсан байна. Нийт 251,5 сая төгрөгний зайлсхийсэн татвар нөхөн төлүүлснээс Улаанбаатар хот дахь Гаалийн газар 98,6 сая төгрөг, Замын-Үүд дэх Гаалийн газар 134,2 сая төгрөгний зайлсхийсэн татвар нөхөн төлүүлж  улсын төсөвт төвлөрүүлжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Гаалийн байгууллага 251,5 сая төгрөгний татвар нөхөн төлүүлжээ   
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй