Шууд Chart

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна

2017-05-05 11:59:07

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь  Монгол Улсад 2017 оны тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна.

БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай  албан ёсны хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр талууд Монгол, Вьетнамын найрсаг харилцааг бэхжүүлэх,  дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлцээний давтамжийг хадгалах,  хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар тус тус санал солилцоно.


БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна   
Үзсэн: 1446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй