
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон УИХ-ын зарим гишүүд өчигдөр Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сумдын эрүүл мэндийн төвүүдэд нийт 13 түргэн тусламжийн фургон авто машиныг хүлээлгэн өглөө.
УИХ-ын гишүүдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлэхэд үр өгөөжөө өгөх, туулах чадвар сайтай авто машинуудыг сумдад хүлээлгэн өгч байгаад нь Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлж байв.
Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлийг 60 хувьд нь хийж, 2017 онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгож байгаа билээ. Тодруулбал, дараах сумдын Эрүүл мэндийн төвийн жолооч нарт машиных нь түлхүүрийг гардуулан өглөө. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Хатгал сумын эрүүл мэндийн төв
- Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төв
- Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын эрүүл мэндийн төв
- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын эрүүл мэндийн төв
- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын эрүүл мэндийн төв
- Булган аймгийн Гурванбулаг сумын эрүүл мэндийн төв
- Булган аймгийн Бүрэгхангай сумын эрүүл мэндийн төв
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв
- Булган аймгийн Хялганат тосгоны эрүүл мэндийн төв
- Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
- Орхон аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төв
- Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв
- Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төв
Түргэн тусламжийн 13 авто машиныг хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.